x

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Энэ хүртэл анзаарч эргэлддэг зүйл тувт би өөрөө байв. Би баяртай байна, би өвдөөд байна, надад хүн ингэж хандаад байна, би ийм тийм нөхцөлд бусдад ингэж аашилдаг юм байна. Би олчлоо, би алдчихлаа. Долгор ч бас, “би”, “миний”, “надад” гэдэг бичил түүхүүдийг та нарт уншуулдаг. Тэр нь ихэнхдээ мэдрэмж ганцаардлын тухай. Хувь хүн өөрийнхөө тухай хуваалцвал “аа ийм мэдрэмж хэвийн юм байна шүү, бусдад ч бас ингэдэг байх нь ээ” гээд хосгүй энэ хорвоод хань татаж, шүд зууж зуурч үлдэх нэг гогцоо болно гэж итгэдгийнх.

Нэг үеэ бодвол манай үеийнхэн бас дүү нар маань сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон. Гэхдээ гутрал, ганцаардал, траума гэдэг зүйл зөвхөн балчир нас идэр залуу үетэй холбоотой асуудал биш. “Намайг та дутуугийн комплекстэй болгосон” гэж чичилдэг тэр “та” чинь ч бас өөрөө гутрал, ганцаардал, айдсандаа бүрхэгдчихсэн бүхэл бүтэн үеийнхэн юм байна шдээ. Хөөрхийс уг нь хүн шүү дээ, ялгаагүй. 

Албан тодорхойлтоор шилжилтийн настай байхдаа аав, ээж шигээ хүн болохгүй гэж боддог байж билээ. Тэд дандаа завгүй, хүүхдүүдийн аав, ээж ингэдэггүй энээ тэрээ гээд тэднийгээ хазайлттай зөрүү төсөөллөөр яллаж боддог байж. Тэр үед хайр дурлал, шохоорхол гээд хөнгөхөн асуудлууд эморлын шалтгаан байсан бол одоо эморлын эх үүсвэр нь мөнгө, нийгмийн байр суурь, ажил төрөл гээд илүү жинтэй асуудлаар шаналдаг болж. Гэхдээ ийм сэдвээр шаналаад хоёр гуравхан жил болсон хэрнээ ингэж их шархалж байхад арав, хорь, гучин жил нийгмийн талбарт дайтаж ирсэн ах, эгч, аав, ээжүүдэд маань ямар байдаг бол гэж төсөөлж бодохоос зүрх үхэм. Миний ажиглалтаар гутрал, ганцаардал, айдсандаа бүрхэгдчихсэн бүхэл бүтэн үеийнхний ихэнх нь нийгмийн хүлээлт, бусдын хүлээсээр өөрийнхөө “өөрөө” гэдэг хэсгийг тайраад, нийгэмд тааруулчихсан шиг санагддаг. Тийм зүйл мэдээж их өвтгөнө, тэгэх тусам нь улам мэдрэхгүй гээд өөрсдийгөө шийтгэчихсэн юм болов уу?

Бичвэрийн эхлэлээ яагаад өөрийгөө ярьж эхэлсэн бэ гэхээр “бидний үеийнхэн сэтгэл гутравал яах вэ гэдгээ мэддэг эсвэл эрж хайдаг хэрнээ сэтгэл нь өвдчихсөн найзтайгаа, буглаад ужгирчихсан аавтайгаа, ахтайгаа хэрхэн харилцахаа мэддэггүй юм байна” гэдэг зэмлэлээр өөрийгөө бас чамайг ёдрох гэснийх. Биднээс дээшээ үеийнхний мэддэг зүйл нь архи, харин бидний давтдаг зүйл нь тойрч зугтах, тоолгүй орхих бололтой. Уяхан замба тив шүү дээ, уг нь. Тэр, энэ гэж тэмдэглэж ялгалгүй хүн хүнийхээ сэтгэлийг дамжилддаг байцгаая. Хорвоогийн явдал хальж асгарсан хувинтай ус шиг хүнд гэж яана. Сэтгэлийг сонсож бас тэвэрч энхрийлж дамжилцдаг юм шүү. Сонсохдоо юу гэж хариулт өгөх вэ гэж бодож биш, аа ингэсэн байх нь ээ гэж хүлээж авч сонсоорой. 

Хамгийн гол хэлэх гэсэн санаа маань ялангуяа миний гучтай, дөчтэй, тавьтай найзуудаа ганцаардах, гутрах сэтгэлийн сөрөг хөдлөл мэдрэх нь хэвийн үзэгдэл шүү. Хамгийн гол нь ярьж хэлж, уудалж байгаарай. Наснаас чинь үл хамаараад найзаа би чамд хайртай шүү. Чи ганцаараа биш. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 16 цаг 49 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 16 цаг 49 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 18 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 18 цаг 46 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 18 цаг 54 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 3 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 31 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 19 цаг 45 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 21 цаг 19 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 28 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 21 цаг 49 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 22 цаг 39 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 22 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 28 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top