x

Д.Сумъяабазар: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явц 1991 оны Сингапурын байдалтай адил байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой томоохон хоёр санамж бичгийг үзэглэлээ.

Тодруулбал, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан юм.

Мөн Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ Сингапурын “Си Пи Жи Интернэшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Винсент Лох Венг Сенгтэй үзэглэв. Санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянга га шинэ хотын төлөвлөлтөд талууд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрээр холбогдох гэрээ байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх юм.

Санамж бичгүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.

Бүгд Найрамдах Сингапур Улс нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ялангуяа эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутгийн болоод дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Хоёрдугаарт, хүн амын нягтаршил ихтэй ч бага орон зайг амжилттай ашиглаж, эдийн засгаа  хүчирхэгжүүлсэн  улс. Тийм учраас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот тус улсаас суралцах, туршлагыг нь нутагшуулах зүйл их байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хот төлөвлөлтийн чиглэлээр тус улстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотыг дахин төлөвлөж, түгжрэл болоод дижитал шилжилт, инженерийн байгууламжийг шинэ стандартад хүргэх  зэрэг олон асуудлыг цогц шийдэхэд ач холбогдолтой санамж бичиг юм.

Бид хөгжлийг 50, 100 жилээр нь төлөвлөж, алсыг харсан даацтай бодлогыг боловсруулан гаргах ёстой. Энэ нь Сингапур улсын хэрэгжүүлж буй бодлоготой нийцэж буй юм. Хотын хөгжлийг тав, арван жилээр төлөвлөх бус, дараагийн 50, 100 жилд Улаанбаатар хот ямар байх вэ, хөгжлийн шийдэл гарц нь юу  байх вэ гэдгийг одоогоос суурьтайгаар боловсруулах ёстой. Ялангуяа эрх зүйн шинэтгэл, эдийн засгийн шинэтгэл, засаглалын шинэтгэлийг олон улсын  хотуудын хөгжлийн түвшинд хүргэж, тэдний зохион байгуулалтад орж байж Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг бид шийднэ.

Мэдээж, богино хугацааны бодлого бас бий. Богино хугацаанд түгжрэлийг бууруулах хэд хэдэн цогц асуудлыг шийдэхээр эртнээс бэлдсэн. Ухаалаг Улаанбаатар, тэр дундаа нийтийн тээвэр гэх мэт.

Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам төслүүдийг бид заавал хийх ёстой. Тойрог хурдны замтай холбогдсон туслах зам буюу 12 уулзварыг заавал хийх шаардлагатай. 1.6 сая хүн амьдарч байгаа нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд нийцсэн, цаг хугацааг зөв тооцсон, эдийн засгийн үр ашигтай шийдэл, гарцуудыг бид хийх ёстой.

Дараагийн хийх зүйл бол дижитал шилжилт. Цахим шилжилтийг хийхээр Монгол Улсын Ерөнхий сайд ажиллаж байгаа. Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс”  нь төрийн өмчит буюу 51 хувийг нь Темасек олон улсын сан эзэмшдэг томоохон компани. Тус компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Маш олон шийдлийг судалж байна. Нийтийн тээврийн тухайд зөвхөн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр биш, татварын системтэй уялдуулан, авто замын орц, гарцуудыг оновчтой болгох зэрэг шийдлүүд байна.

Цахим шилжилтийг нийтийн тээвэрт хийх ёстой. Маш олон цогц бодлого нэгдэж байж, түгжрэл, төвлөрлийн асуудлыг шийднэ. Үүнийг “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарч хийхээр эхний санамж бичгээ үзэглэлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн одоогийн явцыг харахад, 1991 оны Сингапурын нөхцөл байдалтай адил байна. Бид 30 жилээр хоцорч явна гэж ойлгох хэрэгтэй. Иймд гурав дахин хурдаар зохион байгуулалтад орж ажиллаж байж, цаг хугацаа хэмнэж, үр дүнд хүрнэ.

Ерөнхий сайдын айлчлалын үр дүн Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой боллоо гэж үзэж байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 17 цаг 30 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 48 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 1 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 18 цаг 58 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 цаг 21 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 23 цаг 27 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 48 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top