x

“Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн Баялгийн сан байгуулахад Сингапурын туршлагыг судалж, хамтран ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалынхаа хүрээнд энэ сарын 7-ны өдөр Сингапурын Темасек олон улсын санд зочилж, тус сангийн үйл ажиллагаатай танилцан Гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нартай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-19 цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж, Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар үр бүтээлтэй санал солилцсон. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Сингапур Улсад Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж байгаагаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбар, чиглэлд Сингапур Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байна.

Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар энэ онд багтаан олон нийтийн хяналтад оруулах, нээлттэй компани болгохоор Засгийн газрын шийдвэрлэсэн. IPO, менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэх, танай толгой компани болох Темасек Холдингийн туршлагыг нэвтрүүлэх, Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, ложистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татах чиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг Английн хуулийн жишгээр бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналтай байна гэлээ. 

Монгол Улсын баялгийн санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна. Байгалийн баялагт суурилсан эдийн засагтай улс орон бүр байгалийн баялгаас олсон ашиг орлогоо зөв зохистой хуваарилах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөө зарцуулахаас гадна хуримтлал үүсгэх, өсгөх хэлбэрээр ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулахыг эрмэлзэж байна. Энэ чиглэлд Сингапур Улсын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Темасек олон улсын санд Монгол Улстай 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 17 цаг 22 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 40 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 53 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 18 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 цаг 13 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 23 цаг 19 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 40 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 23 цаг 52 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 23 цаг 59 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top