Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан галт тэргээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр замын зүгээс Улаанбаатар-Эрдэнэ-Улаанбаатар чиглэлд нэмэлт галт тэргээр үйлчилхээр болжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотоос долдугаар сарын 7, 8, 15, 16-ны өдөр 21:30 цагт явж, Эрдэнэт өртөөнд 10:05 цагт ирнэ. Харин Эрдэнэт өртөөнөөс долдугаар сарын 9, 10, 17, 18-ны өдөр 00:15 цагт явж, Улаанбаатар өртөөнд 12.30 цагт очих аж.Түүнчлэн,үндсэн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялах юм.