x

​Б.Жавхлан: АИ-92-ийн үнэ 500-1000 төгрөгөөр өсөх бодит нөхцөл үүссэн

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан АИ-92 автобензиний үнэ болон ОХУ-ын "Роснефть" компанитай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ-аар бид маш чухал хууль баталсан байна. Дөрөвдүгээр сард батлагдсан хуулийн үр дүнд бензиний үнийг наадам дуустал хүртэл тогтвортой барьж чадлаа. Энэ хууль батлагдсанаар бензин импортолж байгаа компаниудад Засгийн газраас ширхэглэн баталгаа гаргаж өгөх боломж гарсан. Өмнө нь ингэж байгаагүй ч энэ удаад дөрвөн сарын төлбөрийг урьдчилж төлснөөр 25 хувийн хямдралтай үнээр газрын тосны бүтээгдэхүүн авч чадсан юм. Энэ төлбөрийг нэг дор хийхэд хөрөнгийн чадвар дутмаг байсан 17 компани арилжааны банкнаас зээл авсан. Ингэхэд Засгийн газраас баталгаа гаргаж өгөөд, төгрөгийн эх үүсвэрийг татаж, Төв банк валютын хангамж хийснээр нэг дор 109 сая долларыг ОХУ-д төлсөн байдаг. Ингэснээр дөрвөн сарын нөөцийг хангаж чадсан. Энэ бол хуулийн хэрэгжилт ямар болсныг харуулж байна.

Г.Ёндон сайдын хэлж байгаагаар дараагийн хэлэлцээр энэ хууль дээр үндэслэж байгаа.  “Бид дөрвөн сараар урьдчилж төлье. Урд нь өгсөн хямдралаа бидэнд дахиж өгөөч. Төлбөр тооцоогоо саадгүй өгнө” гэх хэлэлцээр юм. Үүнд Засгийн газраас баталгаа гаргуулаад авах бүрэн боломж бий.

Гэхдээ ОХУ-аас ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гадаад орчинд үнэ их өссөн. Бензиний үнийг 25 хувь хямдруулсан ч АИ-92 шатахуун одоо байгаа үнээс 500-1000 төгрөгийн дээгүүр байх төлөвтэй байна.

Дизелийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр хязгаарлаж, үнийн зөрүүг барих ямар ч боломжгүй. АИ-92 нь нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг учраас зохицуулалт хийхийг зорьж байгаа. Дизель түлшний хэрэглээний бүтцийг задлаад харвал 70 хувийг нь уул уурхай эзэлдэг. Уул уурхайнхан зэс, алт, нүүрс зэрэг гадаад зах зээлд оролцоод дизелийн үнээ шингээж чадахаар байгаа. Харин өргөн хэрэглээнд авто машинууд 5 хувийг эзэлдэг бол 20 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар хэрэглэдэг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 17 цаг 15 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 32 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 45 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 18 цаг 42 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 цаг 6 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 23 цаг 11 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 32 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 23 цаг 44 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 23 цаг 51 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 23 цаг 57 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top