x

​Б.Бат-Эрдэнэ: Жуулчдад зориулсан платформыг 7 хэлээр нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл сонссон байна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Ойн агентлаг байгуулах байгуулах асуудлыг УИХ-аар оруулж зургадугаар сарын 3-ны өдөр албан ёсоор байгуулсан. Өнөөдөр Засгийн газрын 36-р хуралдаанаар тус тогтоолыг батлууллаа. Ингэснээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд саатаад байсан ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Ойн судалгаа хийсэн 12 албан хаагч төсвийн асуудлаас үүдэж цалингүй ажилласан. Тэдгээр хүмүүст цалинг нь олгоно.

 

Засгийн газраас 2023-2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгож зарласан. Үүнтэй холбогдуулан нэг сая хүртэлх жуулчин авахад уг ажил томоохон дэмжлэг болох юм. Тиймээс 2024 оныг аялал жуулчлалын жил болгохтой холбогдуулан цахим платформуудыг албан ёсоор өнөөдөр олон улсад танилцуулж байна. Ингэснээр гадаад дахь төлөөллүүдэд, цахим виз авсан жуулчин бүрт Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” мэндчилгээ хүргүүлнэ. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад 73 мянган жуулчин ирж, 70 сая долларын орлого оруулсан байна. Өнгөрсөн цаг хугацаанд Монгол Улс аялал жуулчлалын стратегигүй явж ирсэн. Тиймээс Монгол Улсын мэдээллийг гаднын жуулчид хайж олоход хүндрэлтэй байсан хэрэг.

Монгол Улсад аялах илэрц 2017 онд 118 сая, 2019 онд 165 сая илэрц гарч байжээ. Бид цахим платформтой болсноор албан ёсны, нэгдсэн мэдээлэл өгдөг болно. Тус платформд томоохон зохион байгуулалттай эвент болон аялал жуулчлалын баазуудыг нэгтгэнэ. Манай улсад хамгийн их жуулчин ирдэг орнууд болох Англи, Хятад, Орос, Япон, Солонгос, Испани, Монгол хэл дээр үүнийгээ нээнэ. Энэ платформуудыг хийх ажил үргэлжилж байгаа. Мөн гар утас, цахим хуудсаар нэвтрэх QR байрлуулах юм. Монгол Улсад болох бүхий л арга хэмжээнүүдийн мэдээллийг оруулахаас гадна тасалбар худалдаалах сувгийг ч холбоно. Үүндээ дөрвөн сэтгүүлийн мэдээллийг хавсаргаж байна. Сэтгүүлийн мэдээллээ хоёр сар тутамд шинэчлээд явна. Халдварын мэдээлэл зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг багцлан хүргэх зорилго тавин ажиллаж байна. Уг ажил гар утасны “VisitMongolia” аппаар гарч, бэлэн болсон. Үүний гол зорилгыг 2022 онд хамгийн багадаа 2019 онд ирсэн жуулчны 50 хувьд хүргэх юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 17 цаг 35 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 17 цаг 52 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 5 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 19 цаг 2 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 23 цаг 26 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 23 цаг 31 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 23 цаг 52 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр 08 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно Өчигдөр 08 цаг 41 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай Өчигдөр 08 цаг 35 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ Өчигдөр 08 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Өчигдөр 08 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав Өчигдөр 08 цаг 14 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top