Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг өчигдөр буулгасан байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга А/880 тоот захирамж зургаадугаар сарын 30-нд гарсан билээ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажил хийгдэж байгаа юм.