2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон билээ.
Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
-
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
-
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
-
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
-
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод хоёр сар болж байна. Татварын Ерөнхий Газраас энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгаа гэж байв.
Манай улс НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2 хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.