Германы эрдэмтэд бидний элэг бараг хөгшөрдөггүй гэж тогтоожээ. Эрхтний эсийн насыг тогтоохоор нүүрстөрөгчийн изотопын задралд тулгуурласан радио-нүүрстөрөгчийн нас тогтоох аргыг хэрэглэсэн байна.
"Та 20 эсвэл 84 настай байсан ч хамаагүй таны элэг гурван настай чигтээ л байх болно".
Олаф Бергманн Дрездены технологийн их сургуулийн молекулын төвшний биологч "Элэгний мөнхийн залуу нас нь түүний эс байнга шинэчлэглэж байдагтай холбоотой. Энэ үйл ажиллагааны үндэс нь организмаас хортой бодисийг гаргах үүрэгтэй.
Бэлгийн эсээс бусад бидний биеийн эсүүд нь геномын хоёр адилхан хуулбартай. Гэтэл элэгний зарим эсүүд нь хачин гажууд гэхээр. Тэд бидний ДНК-н олон хуулбаруудыг бүтээж чаддаг" гэжээ.
Бергманны хэлснээр бол элэгний ердийн эсүүд ойролцоогоор жилд нэг удаа шинэчлэгдэнэ. Баян генетикийн бүтэцтэй эс арван жил хүртэл насладаг байна.
"Ийм механизм нь элэгний ужиг өвчиний үеэр байна уу гэдгийг тогтоох шаардлагатай” хэмээн биологч дараагийн зорилтоо тавьжээ.
Эсийн шинэчлэл үйлдлийг судлах нь эрхтний шинэчлэлийн эсийн болон молкулын механизмын шинэ ойлголтыг өгч байна.
Энэхүү судалгааг CellSystems сэтгүүлд нийтлэгджээ.
М.ЦОГТ