x

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг тэглэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар болжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломжтой. Төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна.

Ингэснээр дэлхий дахинд үүссэн улаанбуудайн хомсдолоос урьдчилан сэргийлэх, хаврын тариалалтад анхаарах томоохон дэмжлэгийг төр засгаас ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлэх давуу талтай.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар боллоо. Энэ бол түр хугацаанд буюу 2022 он дуустал хэрэгжинэ. Цаашлаад нөхцөл байдлаа харж явах шаардлагатай.

Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих байдлаар Засгийн газар багц арга хэмжээг авна.

Харин импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн буюу цагаан будаа элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг тэглэснээр тодорхой хэмжээнд үнийг тогтоон барих боломж үүснэ. Гэхдээ хилийн чанадад энэ бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлээс Засгийн газар урьдчилан сэргийлэх нь хүндрэлтэй.

Мөн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Украин улс бол ургамлын тосны гол улсуудын нэг. Тиймээс цаашид ургамлын тос хомсдох нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ийнхүү дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төр дэмжих арга хэмжээ авч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 10 цаг 36 мин Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 11 цаг 36 мин Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 12 цаг 23 мин МҮОХ, Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлт тавив 12 цаг 51 мин Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөөг танилцууллаа 13 цаг 11 мин Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав 13 цаг 19 мин Б.Анхзаяа: Улс орноо парламентаараа дамжуулж иргэд нь удирддаг гэдгийг нотолж харуулсан бодит кейс Солонгост өрнөлөө 20 цаг 56 мин Урааныг аргалаар орлуулж болох уу? 22 цаг 9 мин I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна 22 цаг 25 мин Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно 22 цаг 34 мин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа Уржигдар 17 цаг 25 мин Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй Уржигдар 15 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 15 мин ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ Уржигдар 15 цаг 08 мин С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийг хойшлуулсан Уржигдар 14 цаг 55 мин Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 45 мин Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийдэг болно Уржигдар 14 цаг 14 мин Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Уржигдар 13 цаг 27 мин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ Уржигдар 11 цаг 46 мин Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Уржигдар 11 цаг 33 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Саалиа бэлдэхээр саваа бэлд: Хөрөнгө оруулагчдыг хамгаалах н... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны" хэргийг дав... Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа... Хоморголон устгалт шагнагдав АНУ-ын сүйрлийн шуурганы буруутан нь смартфонууд мөн үү? МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгү... Монако  өөрийн талбайг гурван хувиар нэмэгдүүлэв: Яагаад? Ерөнхийлөгч нарын цалин, ашиг ямар хэмжээтэй вэ: Путин, Трам... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Сонирхуулахад... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ?
Top