x

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар Кожи Курушима томилогдлоо

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал бөгөөд Мобиком групп компаниудын Ерөнхий захирлаар Кожи Курушима томилогдож, 4 дүгээр сарын 1-нээс шинэ албан үүргээ эхлүүлэхээр боллоо.

Кожи Курушима нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 22 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр ажлын гараагаа 2000 онд KDDI Корпорациас эхлүүлж, KDDI Корпорацийн Япон, Бангладеш дахь салбарт Корпорацийн стратеги, Шинэ бизнес хөгжүүлэлт, Төслийн менежмент, Маркетингийн судалгаа, Охин компаниудын менежментийн чиглэлээр ажиллан, дэлхийн хэмжээний бизнесийн туршлага хуримтлуулсан, өндөр ур чадвартай удирдагч юм.

Тэрбээр 2017 оноос Мобиком Корпорацийн Маркетингийн газрын захирал, 2018 оны 4 дүгээр сараас Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж, Маркетингийн стратеги, судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, урамшуулалт хөтөлбөрүүд, сүлжээ өргөтгөх төлөвлөгөө, PR, Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хариуцахын сацуу VOO, MonPay бизнесийн өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Мобиком Корпорацийн Ерөнхий захирлаар сүүлийн 6 жилийн турш ажиллаж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгах, компанийн нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Тацуяа Хамада нь ТУЗ-ийн даргаар үргэлжлүүлэн ажиллах юм.

Мобиком Корпорацийн ТУЗ, нийт ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Кожи Курушима танд ажлын өндөр амжилт хүсье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 34 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 35 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 37 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 38 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 39 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 51 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 57 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 22 цаг 13 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 22 цаг 48 мин Мүраками Харүкийг унших албатай юу 23 цаг 8 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 23 цаг 53 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Өчигдөр 09 цаг 54 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая Өчигдөр 09 цаг 45 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Өчигдөр 09 цаг 34 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив Өчигдөр 09 цаг 31 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд Өчигдөр 09 цаг 25 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна Өчигдөр 09 цаг 21 мин Инфляци 9 хувьд хүрлээ Уржигдар 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Уржигдар 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 2025-01-12
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top