x

Хүүхдийн орны ачаалал 99.7 хувьтай байна

Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдээд байна. 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний нийт 2363 орон дээр 2522 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 106.7 хувьтай байгаа нь өмнөх долоон хоногийн мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хүүхдийн орны ачаалал 99.7 хувьтай буюу 1480 орон дээр 1475 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх долоон хоногийн мөн үеэс 5.8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 625 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Төрийн албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн, хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Нөхцөл байдалтай уялдуулан Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тусламж, үйлчилгээтэй албаныхан танилцжээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулах зэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өчигдөр/2022.03.11/-ийн байдлаар БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 451 хүүхэд, БГД-ийн ЭМТ-д 240 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 189 ор, БГД-ийн ЭМТ-д 61 ор нэмэлтээр дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв Бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, Ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт анхаарах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгсөн аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 54 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 22 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 30 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 39 мин 1968 оны Чехословакийн хавар 2 цаг 7 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2 цаг 21 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 55 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 4 цаг 4 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 25 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 5 цаг 15 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 25 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 6 цаг 4 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 56 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top