Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин бөгөөд ялангуяа бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг.