Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2" болон "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-д өнөөдөр ажиллалаа.
Амаржих газруудад 2021, 2022 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд төрөх болон төрсний дараах бүх орыг солиод байна. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 4 төрлийн мэс засал, эмчилгээг хийдэг болоод байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар 2021 оны Зургаадугаар сарын 01-нээс хойш эх, хүүхэд, эрүүл мэндийн салбарт 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тоног төхөөрөмжийн шинэчиллийн хүрээнд улсын хэмжээний бүх төрөх эмнэлгийн орыг 100 хувь солилоо" хэмээв.