x

Ц.Билэгтсайхан: Халдвар гэр бүл, ажлын газрынхны хүрээнд тархаж байна 

Омикрон хувилбарын тархалтын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. PCR шинжилгээгээр эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол одоо 20 хувьд хүрээд байгаа. Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт тохиолдлуудын 80 гаруй хувьд гэр бүлийнхэн болон ажлын газрынхнаасаа халдвар авч байна. Мөн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс үйлчилгээний газраар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй байна. Ингэхдээ N95 болон мэс заслын зориулалттай амны хаалтыг хэрэглээрэй.  

УОК болон ЭМЯ-ны Ажлын хэсүүд тогтмол хуралдаж байгаа. Халдварын эрсдэлийг тооцож үзэхэд энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэхээр байна. Үүнийг дагаад орны ачаалал ч нэмэгдэнэ. Халдварын оргил үед уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүний дараа хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр байгаа. ХӨСҮТ-өөс УОК-т хичээл, сургалтын үйл ажиллагааг хойшлуулах санал хүргүүлээгүй. Харин цахимаар явуулах санал гаргасан. Хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлийн сонголт байх болов уу. 

Хувилбарын тархалтын шинжилгээг хийж үзэхэд нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт тохиолдлын 90 хувьд Омикрон хувилбар илэрч байгаа.

ХӨСҮТ дельта хувилбарын оргил ачааллын үед 400 гаруй ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Омикрон хувилбарын улмаас тухайн үеийн ачаалалтай дүйцэхүүц ачааллыг аваад эхэлсэн" гэв.

ХӨСҮТ-ийн зүгээс Цагаан сараар гэр гэртээ л золгох, ах дүү нартайгаа цахимаар, гар утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэхийг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 31 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 1 цаг 0 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 1 цаг 7 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 1 цаг 16 мин 1968 оны Чехословакийн хавар 1 цаг 44 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 1 цаг 58 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 цаг 32 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 цаг 41 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 4 цаг 2 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 4 цаг 52 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 5 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 41 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 23 цаг 34 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1968 оны Чехословакийн хавар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top