Коронавирусийн халдвар авч өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлэгдэж буй иргэдэд 160 мянган төгрөгийн эмийн багцыг өгч байсан. Тэгвэл хоёр дахь удаагаа халдвар авсан иргэдэд тус эмийн багцыг олгохгүй болжээ.
Энэ талаар СХД-ийн I хорооны өрхийн эмнэлгийн эмч Элбэгзаяагаас тодруулжээ.
Тэрээр "Коронавирусийн халдвараар давтан өвдсөн иргэдэд эмийн багц олгохгүй. Шинээр өвдсөн иргэдэд л олгох боломжтой болсон. Эмийн нөөц дуусч, захиалга өгч байгаа" гэлээ.
Эмийн багцыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас баталж байсан бөгөөд одоогоор ихэнх өрхийн эмнэлгүүд шинээр халдвар авсан иргэдэд л эмчилгээний багцыг олгож байгаа юм байна. Коронавирусийн халдварыг дахин туссан иргэдэд эмийн багц олгох асуудлаар ЭМЯ-наас тодорхой шийдвэр гаргах аж.