Нийслэлийн эмнэлгүүд 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр хүргэж байна.
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төв бүрд жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.
Мөн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд бэлэн байдалд ажиллах юм.