Халдварт өвчин судлалын үндэсний төвд вирусийн генийн дараалал буюу хувилбар тогтоох лабораторийг ойрын хугацаанд ашиглалтад оруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өгчээ.
Ингэснээр зөөвөрлөгдөж буй болон дотоодын халдваруудын тандалт судалгааг улам эрчимжүүлнэ хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тэрбээр өчигдөр ХӨСҮТ-д ажиллаж, Монгол Улсад Омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх тандалтын үр дүнтэй танилцаж, зөөвөрлөгдөж буй тохиолдлуудын хавьтлуудын судалгааг улам эрчимжүүлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн юм.