Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд PCR шинжилгээгээр 441 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 382,716 болоод байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийтдээ 1,935 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 15,387 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.
Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 10,087 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 5,300 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эмнэлэгт байгаа иргэдийн 39.1 хувь нь хөнгөн оноштой бол 60.8 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.