x

Дундаж монгол Долгор нь Малтад

Жавар шавхуурдсан ийм нэгэн өвлийн өдөр уншигч та надтай хамт дулаан орон руу түр оччихоод ирэх үү. 

Хацар, чих, хуруу гээд ил гарах арьс болгондоо зориулж даавуу давхарлах ёстой болдог арваннэгдүгээр сар. Энэ хүртэл миний мэдэх өвлийн эхэн энэ сар давхар хучлагандаа аль хэдий нь орчихсон байдаг байв. Цас хэдий нь орсон байх ёстой, цаг агаарт зохицоод малгай, бээлий, ороолт заавал зүүх ёстой, эх газрын Монголд.

Гэтэл дэлхийн бөмбөрцгийн бүслүүрт арваннэгдүгээр сард ч нар ээсэн бүлээн салхитай байдаг гэдгийг биеэр мэдрэх ховор завшаан тохиов, тэнгисийн Малтад. 

Ижилхэн хул өнгөөр байшингууд нь эгнэж, байшин хоорондох зам нь жигд чулуун хавтангаар ярайжээ. Баруун зүүн зах нь хоорондоо машинаар хоёрхон цагийн зайтай оршдог гэхээр ямархан жижигхэн улс болох нь илхэн. Жижигхэн улс гэхдээ дөрөв илүү мянган жилийн турш Африк болон Европ тивийн голд оршин тогтносон гэхээр алмайрам. Магадгүй бидний монголчууд малтачуудыг тийм ч сайн мэдэхгүй байх. Гэхдээ кинонд дуртай, даа ялангуяа Хаан ширээний тоглоомын фанатууд тус киноны эхний улирлынх нь зураг авалтыг энд хийсэн гэвэл эндхийн зураглал санаанд ойр тусаж магадгүй.

Эсвэл Гладиатор кинон дээрээс энэ хотыг эртний европын дүрээр харсан байх...

Энд он тоолол 1571 оноос тоолж эхлэв хэмээжээ. Энд тэндгүй хоёр эсвэл гурван давхар өндөртэй ердийн байшингууд, сүүлд будаждээ эсвэл будалгүй удаждээ гэж ажиглам өөр өөр өнгөтэй модон тагтнууд. Тагтных нь байр байдал Богдын хүрээний хуучин байшингууд л иймэрхүү байсан болов уу гэмээр… Малтачуудад тэгж их гайхуулах архетиктур байхгүй гэхдээ тэдэнд одоо хүртэл хадгалж үлдсэн жижиг детайлууд бий. Хаалга болгоны бариул, байшин бүрийнх нь нэрийн пайзны чамин тансаг, ур дүйтэй ярих юм байхгүй. Шил, шаазан урлал гэдэг малтачуудын бас нэгэн нэрийн хуудас. Эртнээс улбаатай учраас ихэнх хөшөө дурсгал нь шашин шүтлэг, хаант ёс, хөлөг баатартай холбоотой. Өнцөг булан бүр нь түүх хүүрнэх аястай. 

Энэ хотын Улаанбаатартай адилхан нэг юм нь нийтийн тээвэр. Нийтийн тээврийн гол хэсэг нь автобус учраас найгүй түгжрэнэ, удна, хүлээлгэнэ. Онцлог нь ямар ч автобусан дотроо wifi-тай. Аа бас хөгжилтэй орон гоё юмаа. Бас энд усан замтай, хоёр хотын хоорондын хөдөлгүүрт завь өдөржин холхино. 

Арваннэгдүгээр сард дулаан л хувцас өмсөх ёстой гэж кодлогдсон надад дан цамц, богино өмд, бошинзтой залуус хүүхнүүдийг ажиглах сонихон байв. Өвлийн улирал гэхдээ энд жуулчны хөл тасраагүй бололтой. Хаашаа л явна газрын зураг ширтээд алмайрч хоёр, гурваараа алхаа хүмүүстэй таарах нь дотно. Учир нь би ч бас өөрөө газрын зургаа нэг ширтэж, эргэн тойрноо нэг сониучирхан алхаж яваа болохоор.  

Тэнгисийн эргээр өмнөд хэсгээрээ Африк тивтэй ойрхон болохоор хар арьстай хүмүүс олон юмаа, харин хойд хэсгээрээ Итали оронтой ойрхон учраас хоолны соёл нь италирхуу юм. Сонирхуулахад эдний үндэсний хоол нь туулайны мах. Бүжин туулай иднэ гэхээр арай харгис юм шиг санагдаад туршиж үзэлгүй орхисон. Хэхэ.  

Малтагаас нисэхийн өглөө хажуугийн тэнгисийн уснаас салхин давалгаагаар цохиж байна уу даа гэмээр их усаар бороо оров. Та хэзээ нэгэн цагт говьд шуурганд цохиулж байв уу. Говийн салхи газрын чулууг хөдлөгөх хүчтэй байж жижиг чулуугаар зодож салхилдаг бол тэнд Малтад салхи нь тэнгисийн усаа өргөх хүчтэй байж усаараа шавхуурдаж аваад урсах нь уу дээ гэмээр их устай бороо ордог юм билээ. Хачин нь өвдөг шүргэм их устай бороо орсон ч тэнгис нь тэгэсхийгээд усаа татаад авчих нь бас л гайхам байсан шүү.

Юутай гайхам дэлхий вэ...

Дундаж монгол Долгор.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 36 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 50 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 1 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 24 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top