x

"ААН байгууллагууд “e-Mongolia”-аар үйлчлүүлэгчийнхээ вакцины тунг шалгах боломжтой"

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн. Нэг жилийн хугацаанд төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээг нэгтгэн, цахимжуулаад байгаа билээ.

Мөн шинэчлэгдсэн “e-Mongolia” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж, хялбар нэвтрэх боломжтой болсон. “e-Mongolia 2.0” талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

1. ХЯЛБАР НЭВТРЭХ БОЛОМЖ

“e-Mongolia” системд бүртгэл үүсгэн, нэг удаагийн код, банкны эрх эсвэл тоон гарын үсгээр нэг удаа нэвтэрсний дараагаар гар утасны аппликейшндээ пин код үүсгэн цаашид хялбар нэвтрэх боломжтой. Харин суурин компьютероос та www.e-mongolia.mn сайт руу QR кодоор хялбар нэвтрэх боломжтой болсон.

2. DIGITAL ID

Шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж буй. Одоогоор иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх цахимжаад байна. Та ямар нэгэн байдлаар жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд замын цагдаад цахим жолооны үнэмлэхээ шалгуулах боломжтой. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

3. ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ

Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй танилцдаг.

Тэгвэл зээлийн мэдээллээ “e-Mongolia”-с үнэ төлбөргүй харах боломжтой болсон. Тодруулбал, шинэчлэгдсэн “e-Mongolia” системийн хамгийн том давуу тал нь иргэд цахим бичиг баримттай болсон явдал юм.  Өөрөөр хэлбэл, иргэн системд өөрийгөө таниулан нэвтэрснээр төрд буй өөрийн нэр дээрх мэдээллээ үнэ төлбөргүй харах боломж бүрдлээ. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгсөн байна.

Гэхдээ таны зээлийн мэдээллийн санд дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай мэдээлэл байвал та зээл олгосон байгууллагынхаа төвд нь хандаж, шийдвэрлүүлэх боломжтой.

4. ҮНЭТ ЦААС, ХУВЬЦААГАА ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны тодорхой хувийг эзэмшиж буй. Тэгвэл иргэн та e-Mongolia системээс өөрт хэчнээн хувьцааг буйгаа харах боломжтой болсон.

5. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн хамгийн эрэлттэй үйлчилгээ бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа юм. Тус үйлчилгээг шинэчлэгдсэн системээс хялбар харах боломжтой болгож, e-Mongolia гар утасны аппликейшний профайл хэсгийн нүүр хэсэг байршууллаа.

6. АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛНА

Шинэчлэгдсэн “e-Mongolia” систем иргэн танд ажил бүтээхэд тань тус болох багц үйлчилгээнүүдийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, та олон үйлчилгээ хайж, цаг алдахгүй, багц үйлчилгээнүүдийг нэг дороос сонгож, ажлаа цахимаар бүтээгээрэй.

7. ХУУЛИЙН ЭТГЭЭД

“e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрийн баримт бичиг цахимжсан. Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй компаниудаа төвөггүйхэн харах боломжийг олгож байна.

8. АВТОМАШИНЫ БҮРТГЭЛ

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системээс төрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй автомашины мэдээллийг харах боломжтой.

9. ВАКЦИНЫ ТУН ШАЛГАХ 

Иргэн та иргэний үнэмлэх эсвэл e-Mongolia гар утасны апп-д буй QR код уншуулан вакцины тунгаа шалгуулах боломжтой. Харин ААН байгууллагууд “e-Mongolia” системээр үйлчлүүлэгчийнхээ вакцины тунг шалгах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Австрийн хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажил урагшилж байна 1 цаг 56 мин ФИФА өөрийн криптовалют гаргах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв 2 цаг 16 мин Fibo Cloud компани Узбекистаны “Uztelecom” компанитай үүлэн технологийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 2 цаг 17 мин Баянхонгор аймагт болсон нэгдсэн золголтын барилдаанд улсын начин Э.Батмагнай түрүүлэв 2 цаг 18 мин Apple шинэ MacBook Air загвараа танилцууллаа 2 цаг 21 мин Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлэв 3 цаг 1 мин Пи тооны өдөр өнөөдөр тохиож байна 3 цаг 9 мин ОХУ Украины эсрэг 30 хоногийн гал зогсоох саналыг дэмжихэд тодорхой нөхцөл шаардлагатай гэж мэдэгдэв 3 цаг 11 мин Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй 3 цаг 13 мин С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай 3 цаг 22 мин Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 3 цаг 33 мин Хамгийн бохир агаартай улсуудыг нэрлэв 3 цаг 40 мин “Их эвсэл” байгуулах хэлэлцээ Берлинд эхэллээ 3 цаг 44 мин Европын Лигийн ба Конференцийн Лигийн тэмцээний шөвгийн наймын багууд тодорлоо 4 цаг 10 мин “Dragon” хөлгийг хөөргөхийг хойшлуулжээ 4 цаг 16 мин "Дарь эхийн мандал шива" хурал ном хурна 4 цаг 26 мин Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо 4 цаг 31 мин Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна 4 цаг 54 мин Улаанбурхан өвчний 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа 5 цаг 5 мин Хан-Уул дүүргийн 9 цэцэрлэг, 2 эмнэлэг, 7 сургуульд их засвар хийх хөрөнгийг шийдвэрлэлээ 5 цаг 9 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
Top