x

Б.Ууганбаяр: Эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл ирээгүй

ЭМЯ-ны долоо хоног бүрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хил хаагдсантай холбоотойгоор зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан, мөн дүүргийн эмч нарыг КОВИД-19 халдварын эмчилгээнд дайчилснаас үүдэн дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаа доголдож байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж өгнө үү?

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Эмийн асуудал дээр зохицуулалт хийж байгаа. Бүрдүүлэлт хийгдсэн. УОК дээр хил, гаалийн зохицуулалтын тусгай нэгж байдаг. Тус нэгж ажиллаж байгаа. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд бусад эх үүсвэрээс эм татан авах зохицуулалт хийж байна. 

Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл яаман дээр ирээгүй байна. Эмнэлгийн үйл ажиллагааны талаар мөн мэдээлэл ирээгүй. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: Манай улс дөрвөн боомтоор эмээ татан авдаг. Эмийн дийлэнхийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг учраас тодорхой хэмжээний эм, бараа бүтээгдэхүүн тасалдах нөхцөл үүснэ. Тиймээс ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх асуудлаар ГХЯ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Бусад боомтоор эмээ оруулах ажлыг мөн судалж байгаа. 

-Вакцины гуравдугаар тунг хийлгэснийхээ дараа нас барсан гэх иргэнтэй холбоотой мэдээлэл өгнө үү?

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: Тухайн иргэний нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Нас баралтын шалтгааныг шүүх эмнэлэг эмгэг судлалын шинжилгээгээр тодруулна. Шинжилгээний хариу гарах болоогүй. 

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Вакцинаас шууд хамааралтай гэдэг мэдээлэл гараагүй байна. Тухайн иргэн сүүлийн нэг сарын хугацаанд биеийн байдал нь тааруу байсан гэх яриа байгаа. Шинжилгээний хариу гарахаар албан ёсоор мэдээлэл өгнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 55 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 55 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 25 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 53 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 0 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 10 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 37 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 51 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 25 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 34 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 55 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 45 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 55 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 34 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top