Улаанбаатар хотод үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 10 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 9 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.