x

Д.Цэнджав: Халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй

Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, хөнгөн болон хүндэвтэр хүмүүсийг эмчлэх гэсэн хоёр тусдаа асуудал бий. Нэн хүнд, хүнд өвдсөн, амьсгалын аппаратад орсон хүмүүс эрчимт эмчилгээний тасгаас гараад тухайн төв болон төрөлжсөн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт мэргэжлийн эмчийн хяналтад сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой. Тухайн хүнд сэргээн засах эмчилгээг үзүүлэхдээ ачааллыг тохируулж, дасгал хөдөлгөөнийг зөв зохистой хийлгэх хэрэгтэй. Эрчимт эмчилгээний тасгаас гарсан иргэд амьсгаадах, ядрах тохиолдол их байгаа. Тиймээс эдгээр хүнийг мэргэжлийн эмчийн хяналтад зургаан минутын алхааны сорил болон бусад сорилоор алхам алхмаар сэргээх ёстой юм.

Харин хөнгөн болон хүндэвтэр байдлаар өвдсөн, уушгины хатгалгаагаар хүндрээгүй, гэрээр эмчлэгдсэн иргэд заавал эмнэлгийн байгууллагад сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

Дэлхий нийтэд гэр бүл, хамт олноо түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэж бий. Гэр бүл, нийгэмд түшиглэсэн сэргээн засах эмчилгээг зөв зохистой хийхийн тулд НЭМГ-аас телемидциний аргаар эмчлэх байдалд сургая гэж байгаа. Иргэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө биш. Иргэд ямар нэг сүлжээний эм, бэлдмэлүүдийг ихээр хэрэглэж байна.

Мөн бие биедээ аман зөвлөгөө өгөхөөс гадна дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж байгаа. Хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучууд дасгал хөдөлгөөнийг эрчимтэй нэмснээс болж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж, мэдрэл сульдлын хам  шинж даамжирч байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээний зааврыг ЭМЯ-наас батална. 

“Ковид-19”-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар дэлхий нийтэд ч судлагдан, түр заавар гарч байгаа. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд “Ковид-19”-ийн дараа удаан үргэлжилж байгаа хам шинжийг эмчлэхдээ мэргэжлийн байгууллагын эмч нарын заавар, зөвлөгөөг дагаж, зөв зохистой эмчилгээ хийлгэхийг анхааруулъя" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 53 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 53 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 23 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 51 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 58 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 8 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 35 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 49 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 23 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 32 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 53 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 43 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 32 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top