Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн дундаас 1348 халдвар батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 326,738 болж нэмэгдэв.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа бөгөөд түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлав.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас 1377 хүн нас бараад байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй маш хүнд 338 хүн байна.