Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэнийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлсэн билээ.
Тиймээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүд томуу, томуу төст өвчин, КОВИД-19 халдварын үед хүүхдийн эмчилгээ, асаргааны талаар тогтмол зөвлөгөөг утсаар өгч байна.