x

Шүдний эмч, сувилагч нар хариуцлагын даатгалд хамрагдана

Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбооноос 2019 оноос эмч, сувилагчийн хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнийг төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдэд хэрэгжүүлэх Ажлын хэсэг гарган судалж ажилласны үр дүнд хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нүүр ам судлалын салбараас санаачлан, эхлүүлж, нэвтрүүлэхээр болжээ.

Энэ талаар МШМХ-ны Ерөнхийлөгч, Анагаах ухаан доктор, профессор Ж.Цолмон "Нүүр ам судлалын салбарын нийт ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, ажил мэргэжлийн хариуцлагын тогтолцоог сайжруулах, ажил мэргэжлээс шалтгаалах хариуцлагын алдаа, дутагдлыг даатгалын бүтээгдэхүүнээр шуурхай шийдвэрлэх, шүдний эмнэлэг, үйлчлүүлэгч, эмч, сувилагчдын хоорондын харилцааг зохицуулах, зохистой харьцааг хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх хууль эрх зүйн зөв шийдэлд хүрэх эрх зүйн зөв зохицуулалт гэж үзэж байна" гэв.

Тус холбоо 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж, 2008 оноос хариуцлагын даатгалын үйлчилгээг гарган нэвтрүүлсэн анхны даатгалын компаниудын нэг “Амар” даатгалын компанитай ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилчдад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ашиг тус, давуу тал болон даатгалын талаар шинэ мэдээ, мэдээллээр хангах, сургалт явуулах юм.

Хариуцлагын даатгалд эмнэлэг, хувь эмч, сувилагчид  хамрагдаж болох бөгөөд эмч сард 10000 төгрөг, сувилагч 5000 төгрөгийн хураамж буюу жилд 60000-120000 төгрөг төлснөөр эмчид 15 сая, сувилагчид 8 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм байна. Шүдний эмнэлэг, хувь эмч, сувилагч нар МШМХ-ндоо бүртгүүлэн, тус  даатгалын компанитай гурвалсан гэрээ байгуулснаар даатгалд хамрагдах, даатгалын хариуцлагын бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрэн эрхтэй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 12 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 12 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 41 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 10 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 17 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 26 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 54 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 8 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 42 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 51 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 12 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 12 цаг 2 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 51 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top