Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2515 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 301,434 болоод байна.
Мөн хугацаанд 6,616 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 16 хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар халдварын хүндрэлээр нийтдээ 1185 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,325 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 390 байна. Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 64,019 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.