Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм дулаан, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын баруун хэсгээр, 20-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.