Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд шинээр 3240 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 14 иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийт бүртгэгдсэн тохиолдол улсын хэмжээнд 252,648 болоод байна.
Мөн хугацаанд 3,899 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,334 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 39,792 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж байна.
Тиймээс иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.