Эрүүл мэндийн яамнаас жил бүр томуугийн эсрэг дархлаажуулатыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд коронавируст цар тахалтай байгаа тул томуугийн вакцинжуулалтыг аравдугаар сарын сүүл үеэс эхэлдэг хугацааг наашлуулж Есдүгээр сарын 13-наас 22-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Мөн томуугийн эсрэг вакциныг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь зохион байгуулах үүрэг, чиглэлийг ЭМЯ-наас хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Манай улс жилд дунджаар 100 мянган хүн тун томуугийн вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил тоог нь хоёр дахин нэмэгдүүлж татан авсан байна.
Томуугийн вакцин хийлгэхэд анхаарах мэдээллийг хүргэж байна.
Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
-
Эмчийн үзлэгт орох
-
Дулаан хувцаслах
-
Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
-
Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
-
Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
-
Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
-
Вакцинд хэт мэдрэг хүн
-
Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
-
Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
-
Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
-
Дархлал дутмагшилтай хүн
-
Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
-
Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн
Сэтгэгдэл (1)