Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 810, орон нутагт 2,828 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 951 болоод байна.
Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Mu буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улсад бүртгэгдсэн байна.
Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир эмийн тарилгын тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан. Оношлуурын нөөцийг хангасан.
Бидний хувьд хичээл сургуулийг тасалдуулахгүй үргэлжлүүлэх бодлого баримталж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа 120 мянган хүнд 2, 3 дугаар тунг Файзер вакцинаар хийж байгаа.
Турк зэрэг гадагшаа явж буй иргэдийн тунд өвчлөл их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын өвчлөл ихээр бүртгэгдэж байна" гэлээ.