Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулга байсан юм.
Б.Одсүрэн нийтийн тээвэр дээр байршуулсан сурталчилгаа хуулуулсан шалтгаанаа хүүхдийн тоглоомтой холбон тайлбарлажээ.
Тодруулбал, сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн гэсэн байна.