x

Олимпын медальтнуудад шагнал, олимпын энгэрийн тэмдгийг нь гардуулав

Олимпын медальтнуудыг МҮОХ-ны "Алтан од" одонгоор шагнаж, ОУОХ-ны энгэрийн тэмдгийг нь гардуулжээ.

“Токио-2020” олимпоос медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр (08.26) Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны гишүүд цахимаар оролцов.

Олимпын мөнгөн медальт Саид Моллай Герман улсад байгаа тул түүнийг төлөөлж Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар энгэрийн тэмдгийг нь гардан авлаа.

Мөн "Токио-2020" зуны олимпын наадамд оролцож, онцгой гавьяа байгуулсан медальт тамирчдыг МҮОХ-ны Гүйцэтгэх  зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Олимпоос медаль хүртсэн тамирчид медалиа байнга зүүгээд явах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хүн олимпын медальт тамирчин болохыг батлах энгэрийн тэмдгийг ОУОХ-ноос гардуулдаг учиртай. Энэхүү тэмдэг нь тухайн тамирчныг олимпын медальтан болохыг батлан харуулдаг, тамирчны амжилт, ялалтын үнэ цэнийг өндөрт өргөдөг онцгой дурсгал юм. Тэмдэг бүр нь серийн дугаартай, дахин давтагдашгүй байдгаараа онцлогтой.

Саид Моллайн энгэрийн тэмдэг 200962 дугаартай бол М.Уранцэцэгийнх 201762, Ц.Цогтбаатарынх 201818, Б.Болортуяагийнх 202329 дугаартай байна.

Олимпын медальтан болоод олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпын оролцогчдоо алдашруулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байв. Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпийн бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.

Үүнээс хойш олимп болгоны дараа медальтан болоод оролцогчид өөрийн орны Үндэсний олимпын хороогоороо дамжуулан энгэрийн тэмдгээ авдаг болжээ.

Энэхүү энгэрийн тэмдгийг Италийн Милан хотод төвтэй “Бертони” компанид урладаг. Тус компани олимпын энгэрийн тэмдгээс гадна хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом, UEFA-гийн цом (тухайн үеийн нэршлээр), UEFA-гийн супер цом зэргийг урладаг, энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан компани юм.

Олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн 43 тамирчинд олимпод оролцогчдын энгэрийн тэмдэг гардуулан өгөх ёслолыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монголын олимпод оролцогчдын холбооноос зохион байгуулахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 1 цаг 48 мин АНУ Канадаас импортлох бараанд татвар ногдуулах хугацааг хойшлууллаа 1 цаг 56 мин Сэлэнгэ аймагт “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ 2 цаг 15 мин Д.Трамп: Украин АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломжтой 2 цаг 17 мин Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо 2 цаг 19 мин Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ 2 цаг 20 мин Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна 2 цаг 24 мин Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн 2 цаг 58 мин Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь авна" гэх ёстой! 4 цаг 7 мин Биткоины ханш 100 мянган ам.доллароос буужээ 4 цаг 33 мин Японы томоохон компаниудын 80 хувь нь бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө 4 цаг 41 мин "Хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна 4 цаг 48 мин Арван аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна 5 цаг 2 мин “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж“ хэлэлцүүлэгт 100 гаруй тэмээчид оролцов 5 цаг 7 мин Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ 5 цаг 16 мин НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа 5 цаг 21 мин Гурван жил тутамд түүвэр судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина 5 цаг 25 мин Мөнгө тархийг орлодоггүй 5 цаг 30 мин Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана 21 цаг 58 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Мөнгө тархийг орлодоггүй Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав
Top