x

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говиор 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 05-наас 02-р сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 4 цаг 58 мин АНУ Канадаас импортлох бараанд татвар ногдуулах хугацааг хойшлууллаа 5 цаг 6 мин Сэлэнгэ аймагт “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ 5 цаг 25 мин Д.Трамп: Украин АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломжтой 5 цаг 27 мин Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо 5 цаг 29 мин Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ 5 цаг 31 мин Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна 5 цаг 34 мин Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой 5 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн 6 цаг 8 мин Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь авна" гэх ёстой! 7 цаг 17 мин Биткоины ханш 100 мянган ам.доллароос буужээ 7 цаг 44 мин Японы томоохон компаниудын 80 хувь нь бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө 7 цаг 51 мин "Хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна 7 цаг 58 мин Арван аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна 8 цаг 12 мин “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж“ хэлэлцүүлэгт 100 гаруй тэмээчид оролцов 8 цаг 17 мин Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ 8 цаг 26 мин НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа 8 цаг 31 мин Гурван жил тутамд түүвэр судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина 8 цаг 35 мин Мөнгө тархийг орлодоггүй 8 цаг 40 мин Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 47 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Мөнгө тархийг орлодоггүй Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top