x

Биткоины ханш 100 мянган ам.доллароос буужээ

Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг сандаргаж буй үед криптовалютуудын ханш унаж, биткоин гурван долоо хоногийн хамгийн доод түвшин рүү, эфириум есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн доод түвшин рүү унасныг Reuters мэдээлжээ.

Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох биткоины ханш даваа гаригийн өглөө Азид 94 476 ам.доллар болсноор сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүртлээ уналаа. Мөн эфириумийн ханш 24 орчим хувиар унаж, хамгийн сүүлд есдүгээр сарын эхэн үеийн түвшиндээ хүрсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик болон Канадын ихэнх импортын бараанд 25 хувийн татвар, Хятадын бараанд 10 хувийн татварыг мягмар гаригаас эхлэн ногдуулах шийдвэр гаргасан юм. Америкийн худалдааны хоёр гол түнш болох Канад, Мексик улсууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэгдүгээр сарын 20-нд Д.Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөх үед биткоины ханш 107 071 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байлаа. Түүний засаг захиргаа криптовалютад ээлтэй зохицуулалт хийж магадгүй байгаа учраас 11 дүгээр сарын эхээр болсон сонгуулиас хойш биткоины ханш 40 хувиар өссөн байна. 

Өмнө нь криптовалютыг "луйвар" гэж нэрлэж байсан Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр АНУ-ыг “дэлхийн крипто нийслэл” болгоно гэж амлаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 4 цаг 47 мин АНУ Канадаас импортлох бараанд татвар ногдуулах хугацааг хойшлууллаа 4 цаг 55 мин Сэлэнгэ аймагт “Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлжээ 5 цаг 13 мин Д.Трамп: Украин АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломжтой 5 цаг 16 мин Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо 5 цаг 18 мин Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ 5 цаг 19 мин Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна 5 цаг 23 мин Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой 5 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн 5 цаг 57 мин Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь авна" гэх ёстой! 7 цаг 6 мин Биткоины ханш 100 мянган ам.доллароос буужээ 7 цаг 32 мин Японы томоохон компаниудын 80 хувь нь бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө 7 цаг 40 мин "Хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна 7 цаг 47 мин Арван аймгийн 30 сум цагаан зудын байдалтай байна 8 цаг 1 мин “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж“ хэлэлцүүлэгт 100 гаруй тэмээчид оролцов 8 цаг 6 мин Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ 8 цаг 15 мин НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдлаа 8 цаг 20 мин Гурван жил тутамд түүвэр судалгаа хийж, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтэд хяналт тавина 8 цаг 24 мин Мөнгө тархийг орлодоггүй 8 цаг 29 мин Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 47 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Мөнгө тархийг орлодоггүй Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top