Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Өнгөрсөн хоногт шинээр 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 199,279 болоод байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудаас 31 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2402 нь дотоодын халдвар байна. Тодруулбал, Улаанбаатарт 850, орон нутагт 1552 бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1479 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нэн хүндэрлээр 61-80 насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар халварын улмаас нийтдээ 913 хүн нас бараад байна.
Мөн ЭМЯ-наас "Дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг" зөвлөлөө.