"Ковид 19" цар тахлын эсрэг ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхныг өчигдрөөс эхлэн гурав дахь тунд хамруулж эхэлжээ.
Тодруулбал, эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаагийн алба хаагч зэрэг цар тахлын голомтод ажиллаж буй хүмүүст Астразенека вакцины гурав дахь тунгаар дархлаажуулж байна.
Гэхдээ зөвхөн сайн дурын үндсэн дээр гурав дахь тунд хамрагдах юм байна.