x

Д.Цэнджав: Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ

Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэхэд анхаарахыг үүрэг болгосон юм. Тус ажлын биелэлт ямар байгаа талаар НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа.

-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр  ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна. Ковидоор өвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч бай ковидын дараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь хүний амьдралын чанарыг бууруулж, бүтээмжийг багасгадаг. Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад, ковидын дараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч байна. Гэхдээ хүүхдүүдээ анзаардаггүй.

Хүүхэд толгой эргэх, нойргүйдэх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүдээ өөрөө ч анзаарахгүй, томчууд ч тоодоггүй. Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна. 

Иймд НЭМГ-аас коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм.

-Сэргээн засах эмчилгээг хаана хийлгэвэл зохих вэ?

-Нийслэлд “Эрүүл үрс”, “Хан туул”, “Бяцхан тэмүүлэл” гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээр ковидын дараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ.

Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ (community-based rehabilitation) хийх юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анзаарч, анхаарах хэрэгтэй.

Гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн байвал таны хүүхэд ядарсан, дархлаа унасан байна гэсэн үг.

-Гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэдэгт ямар эмчилгээ орох вэ?

-Гэр бүлд түшиглэсэн сэргээн засах эмчилгээнд чийрэгжүүлэх үйл ажиллагаа багтдаг. Өөрөөр хэлбэл, агаарт гаргах, биеийн тодорхой цэгүүдэд иллэг хийх, ууланд алхах, битүү шөл уулгах, бага насны хүүхдийг шар сүүнд оруулах, сүүн бариа хийх, сүүлний тосоор биеийг нь тослох гэх мэт монгол аргаар хүүхдийнхээ ядаргааг тайлж, дархлааг дэмжих боломжтой.

Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж сургах юм. Унтахаас нь өмнө гар утас, компьютер хэрэглүүлэхгүй байж, амраах хэрэгтэй. НЭМГ-аас ковидын дараах сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн заавар, удирдамжаа Эрүүл мэндийн яамаар батлуулах гэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчит сэргээн засах төв, сувиллуудтай хамтран, хүүхдүүдийг биеийн нөхцөл байдал, шинж тэмдгээр нь эрэмбэлэн ангилж, сэргээн засах эмчилгээг эмнэлгийн орчинд хийхээр төлөвлөж байгаа.

Хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийн, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй хэмээн эцэг, эхчүүдэд зөвлөе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 1 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 1 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 31 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 59 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 6 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 16 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 43 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 57 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 31 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 40 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 1 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 51 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 40 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top