Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр сэтгүүлчид Дэлхий дахинаа тархаад буй дельта хувилбарын талаар тодруулахад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Хилээр нэвтэрч байгаа иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байгаа. Хэрэв шинжилгээ эерэг гарвал тусгаарлан эмчилж арга хэмжээ аваад явна.
Мөн эерэг гарсан хариуны 50 хүртэл хувьд дельта хувилбар эсэхийг шинжлэх үүргийг лабораториудад өгсөн. Одоогоор PCR шинжилгээнд дельта хувилбар нэмж батлагдаагүй байна" гэлээ.
Долдугаар сарын 23-ны байдлаар Монгол Улсад дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.