Шадар сайдын шийдвэрлэсний дагуу 2021 оны Наймдугаар сарын 01-нээс эхлэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаднаас эм, эмийн хэрэгсэл авахгүй байх, эм хангамж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх санал гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хүлээн авч эхэллээ.
Иргэд та бүхэн дээрх асуудалтай холбоотой гомдлоо 11-11 төв, 1111 тусгай дугаарт хандана уу!