Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1246 хүний сорьцод халдвар илэрсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 171,097 болоод байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 475, орон нутагт 771 бүртгэгджээ.
Мөн энэ хугацаанд 1804 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан. Мөн өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны таван иргэн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас нийт 841 хүн нас бараад байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.