Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1178 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн нхийт халдварын тохиолдол 169,851 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 361, орон нутагт 817 тохиолдол бүртгэгджээ.
Мөн өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст цар тахлын хүндрэлээр нийт 836 иргэн нас бараад байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.