Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Өнгөрсөн хоногт 5221 сорьцод шинжилгээ хийхэд 1063 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 166,210 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 283, орон нутагт 780 бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,957 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харамсалтай нь халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны гурван иргэн халдварын хүндэрлээр нас барсан байна.