Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,286 шинэ тохиолдол батлагджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 510, орон нутагт 776 бүртгэгдсэн байна.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 164,155 болоод байна.
Мөн өнгөрсөн хоногт 2,041 иргэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас 10,047 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 170 иргэн байна.
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан зургаан иргэн нас баржээ. Монгол улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 815 боллоо.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.