x

Монгол Улсад импортын бүтээгдэхүүнийг орлох биобэлдмэл үйлдвэрлэнэ

Биобэлдмэлийн үйлдвэрийн бүтэц нь Уурагт бэлдмэлийн тасаг, вакцин, онош зүйн тасаг, чанарын хяналтын тасаг, захиргаа, санхүү аж ахуйн хэсэг, эмийн сан эрдэм шинжилгээ гэсэн бүтцийн нэгжтэйгээр ажиллаж байгаа юм.

Цаашид Монгол Улсад биобэлдмэл үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, инновацын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхааран ажиллана.

Үндэсний биотехнологийн үйлдвэрийг сэргээн, хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нотолгоонд суурилсан дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацын судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхааран ажиллана гэдгээ НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа танилцууллаа.

"Орчин үеийн анагаах ухааны ололт, биотехнологи, нанотехнологи, инновацад тулгуурлан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах нь Эрүүл мэндийн яамны бодлогын гол чиглэл байх болно. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэр хүлээн ажиллах ёстой гэдэгт итгэж байна.

Цаашдаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг илүү эрчимжүүлнэ. Ялангуяа урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

Цар тахлын ард гарах гол хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд хийх урьдчилан сэргийлэх ажил юм. Үүнд чиглэх бодлогыг Эрүүл мэндийн яам  анхаарч ажиллаж байгаа цаашид ч анхаарах болно" гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.

Монгол Улсад орчин үеийн анагаах ухааны ололтыг ашиглан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Улсын Ариун цэвэр Бактери шинжилгээний институт (СанБакинститут) байгуулагдаж байсан нь одоогийн Биобэлдмэлийн үйлдвэрийн суурь тавигдсан гэж үздэг. Биобэлдмэлийн үйлдвэрийн түүхэн замналыг 3 үндсэн үе болгон хуваадаг. 

  • Бактерит бэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1933-1960 он)

  • Шинэчилсэн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1960-1990 он)

  • Биотехнологийн үйлдвэрлэл судалгааны эхэн үе (1990 оноос хойш).

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 18 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 18 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 47 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 16 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 23 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 32 мин 1968 оны Чехословакийн хавар 14 цаг 0 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 14 цаг 14 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 48 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 57 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 18 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 17 цаг 8 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 18 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 57 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top