Цар тахлын энэ үед ГССҮТ-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай иргэний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ.
Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран үзүүлсэн байна.
Тус эмнэлгийн энгийн тасагт өчигдөр яаралтай хагалгаа 50, төлөвлөгөөт хагалгаа 34 хийгджээ.
ГССҮТ-д 292 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 нь эрчимт эмчилгээний тасагт байна.