Сүүлийн 24 цагт 1249 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман иргэн нас баржээ.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,014 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас гарсан байна.
Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 153,341 боллоо.
Мөн одоогоор тус өвчний улмаас нийт 22,363 иргэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 166 хүн байна.