Эрүүл мэндийн яамнаас долоо хоногийн халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд өмнө нь эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан бол одоо эерэг илрэх хувь буурч, 16 хувьд хүрлээ. Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байна" гэв.
Эмнэлгийн тусламж, зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад тусгай баг ирж ажиллана. Тэд үе шаттайгаар манай улсын эмч нарыг сургана. Нөгөө талаараа бүс нутгийн хэмжээнд халдварын тархалт нэмэгдээд ирэх аваас Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид гадагш явж, бусад оронд туслах боломж нээгдэж байгаа гэж харж байна. Хоёр эмч, сувилагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа" гэлээ.