Коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
-
Суулгах;
-
Хамар битүүрэх, нус гоожих;
-
Булчин өвдөх;
-
Урт хугацаагаар толгой өвдөх;
-
Бөөлжих;
-
Хоолой өвдөх;
-
Бие тавгүйрхэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг байна.
Иргэн та дээрх шинж тэмдэг илэрвэл коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм.
Дельта хувилбар нь альфаг бодвол маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй байдаг байна. Мөн уг халдварын эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.